Mojim Lyrics
Mojim Lyrics > Americas singers > Seryoja > Echo > Echo

Seryoja



Lyrics
Album list

Seryoja

Echo

Өсгөгчнөөс ирэх нам давтамж
Зүүн цээжний минь хоосонг дүүргэнэ,
сэтгэл хөөрнө.
Гэрэлтүүлэгч ягаарч
Зөөлөн арьсыг чинь шүргээд,
Зүрхэнд хүрнэ.

Такт улам түргэсч
Орон зай бүдгэрч
Гэнэт хайр бидний бүжгийг дэглэнэ.

Агшин зуурт үлдэж
Орчин цаг хөлдөж
Энэ цуурай биднийг нүцгэн үнэнд хүргэнэ.

Chorus
Echo...Echo...Echo...Echo...Echo...

2:50-д 3мин дутуу
Харанхуй буланд дөхнө чамруу,
Халуу төнөөнө.
Хориотой бодлууд
Улаан уруулын тамгаар,
Чөлөөлөгдөнө.

Find more lyrics at ※ Mojim.com
Хурдны зам дагуу
Хотоос замхрахуй
Хурдлана хайрын цамхагруу, чамтай хамт.

Агшин зуурт үлдэж
Орчин цаг хөлдөж
Энэ цуурай биднийг нүцгэн үнэнд хүргэнэ.

Chorus
Echo...Echo...Echo...Echo...Echo...

Rap
Хэрвээ чамд хэрэгтэй бол надад хэл
Xэмжээ үгүй хээнцэрхэн адал явдал
Xэлбэр дүрсгүй хэсэгхэн зуурын амьдралд
Xэзээ үгүй болохоо мэдэхгүй бид алхдаг
цуурайтаж байна чиний үнэр цуурайтаж байна
давалгааг чинь мэдрэх гэсээр цаг оройтож байна
дотогшоогоо залгилгүй зоригтой хэл
долгион чинь донсолгоно дотор сэтгэл.

Chorus
Echo...Echo...Echo...Echo...Echo...